Туршилтиин бичлэг


         Монголчууд маани Уигар үсэг авч хэрэглэж бичиг үсэгтэи болсоноос хоиш даруи хэдэн зуунииг үджээ. Түүхиин явцад хэд хэдэн бичиг үсэг шинээр(дөрвөлжин үсэг, соёмбо үсэг) зохиогдсон ч ниитээр тархаж хэвшиж чадалгүи 21-р зуунд социализм баигуулах явцдаа кирилл үсгииг авч хэрэглэн ниитээрээ бичиг үсэгтэи болж Юнескогоос батламж хүртэл авч баиж.

         Хэдиигээр бид кирилл үсгииг хэрэглэж, монгол хэлээрээ ярилцаж оилголцож баигаа ч гэсэн 13-р зуунд эргэн очиод Чингис хаантаи ярилцах завшаан тохиолдвол оилголцож чадах эсэх ни нэн эргэлзээтэи. Тэр бүү хэл одоо минии хувид Увс, Ховдод очоод хөгшчүүлтэи ни бараг л оилголцохгүи баихаа даа.

        Аливаа бичиг үсэг ни тухаин хүмүүс хоорондиин авиан харилцааг цаасан дээр буулгаж баигаа тэмдэглэгээ бөгөөд хэл ни баинга хувисаж өөрчлөгдсөөр ирж. Зарим хэлэнд зарим үсэг ор тас алга. Өөрөөр хэлбэл зарим авиаг огт гаргахгүигээр хоорондоо харилцаж болоод баина л даа. Жишээ ни: Япон хэлэнд Л, Ө, У үсэг алга, Орос хэлэнд Ө, Ү баидаггүи, Араб хэлэнд Ч үсэг баидаггүигээс Чингис хаании нэрииг Жингис гэж бичсэнээр одоо хүртэл баруунии улс орнууд Жингис хаан гэж дуудаж бичсээр л баина. Гэтэл монгол хэлэнд маани хэрэглэе гэхнээ хэрэглээ баихгүи Щ үсэг, хэрэглээ багатаи илүүц шахуу бусад үсгүүдээр орлуулж болох мөн ямар нэг авиа тэмдэглэдэггүи Ь, Ъ, Ы, Й гэсэн үсгүүд баина.

          Сүүлиин үеиин технологиин дэвшил болх гар утас, интернет гарч ирсэнээр техникиин боломжоосоо шалтгаалан монгол хэлээ латин үсгээр тэмдэглэн харилцаж эхэлсэнээр монгол хэлнии зарим үсгүүдииг огт хэрэглэхгүигээр оилголцсоор баигаа бөгөөд дээрх 5 үсгииг огт хэрэглэхгүигээр хоорондоо мессеж, и-мэил бичилцэж оилгоцсоноос болж одоогоор ямар нэгэн алдаа эндэгдэл гараагүигээр барахгүи монгол хэл маани сөнөчихөөгүи л баина.

         Зарим улс үндэстнүүдиин яриании ба бичгиин хэл ни тус тусдаа баихад зарим хэлнии яриа болон бичгиин хэл ни адилхан баих юм. Бүр зарим ни үг яриагаа буулгахдаа зургаар тэмдэглээд хоорондоо оилголцож баина. Бид цаашид кирилл үсгээ хэрэглэсээр баих уу эсвэл уигаржин бичигтээ буцаж шилжих үү. Уг ни 1990 онд ниигмиин тогтолцоогоо өөрчлөхдөө л хамт уигаржин үсэгтээ шилжчихсэн бол тэр жилээс хоиш 20 жил өнгөрч баихад али хэдиин хэвшчихсэн баих баисан ни мэдээж хэрэг л дээ. Одоо солисон ч хоцроод баих зүлгүи, харин бичгиин хэл яриании хэлээ одоогиинх шигээ адилханаар шилжих үү эсвэл хуучин шигээ бичгиин хэл яриании хэл ни ялгаатаигаар шилжих үү гэдгээ л шиидчихвэл болох баих. Учир ни “уул” гэж яриад “агула”, “ааруул” гэж яриад “агарул” гэж бичдэг болохоор жаахан төвөгтэи баихаас гадна бүх ниитээрээ бичгиин хэл сурах хэрэг гарна. Уг ни ингээд бичгиин ба яриании хэл ни ялгаатаи болчихвол бусад иим төрлиин хэлүүд ялангуяа англи хэл(оне гэж бичээд ван гэж дууддаг болохоор) сурахад ч бас дөхөмтэи баих бол уу. Бас кирилл үсэгт баинга тохиолддог үгиин андуурал арилж тухаин үгиин үндэсииг ни хараад ялгаж танидаг болох давуу талтаи юм. Тухаилбал: “хөгжмөөр тоглох”, ”хөгжмөөр баина” гэдэг үгнүүдиин эхниих ни “хөгжим+өөр=хөгжмөөр”, дарагиинх ни “хөгж+мөөр=хөгжмөөр” гэсэн үгүүдиин үндэс ни өөр боловч хувирахаараа бичигдэх хэлбэр ни адилхан болж баигаа, мөн “мори унах”, “мориноос унах” гэдгиин унах гэдэг үгиин үндэс ни ижил мөртөө утга ни өөр баина. Харин монгол бичигт үгиинх ни үндэс өөр баих тухаи М.Саруул-Эрдэнэ гуаи нэгэн ниитлэлдээ дуридсан баисан. Үүнээс гадна техник технологиин нэршил болон гадаад үгүүдииг уигаржин үсгээр бичихэд хэр зэрэг хүндрэлтэи баих бол.

          Харин тэр латин үсэгт шилжинэ гэдэг онциин шаардлагагүи бөгөөд өөр үсэгт шилжихээр бол уигаржин үсэгтээ л шилжсэн дээр баих.. Ялангуяа Баабар гуаи латин үсэгт шилжихииг дэмждэг бөгөөд өөрөө латин үсгиин дүрэм хүртэл зохиосноо дэлхии даяаршиж интернетиин хэрэглээ өссөн өнөө үед латин үсэгт шилжвэл мэдээлэл олж авах гэх мэт их үр дүнтэи гэж таибарласан баисан. Минии бодлоор өөр ямар нэгэн үсэгт шилжилгүигээр кирилл үсгээ хэрэглээд зарим нэг хэрэглэдэггүи Щ болоод авиа тэмдэглэдэггүи Ь, Ъ, Ы, Й үсгүүдииг хасаад 30 үсэгтэи болчихвол зүгээр юм уу гэж бодож баина.

өгье-өгөе,

үзье-үзэе,

идье-идэе,

больё-болиё,

болъё-болоё,

бодъё-бодоё,

авъя-авая,

явъя-явая,

морь-мори,

унь-уни,

урьдчилан-уридчилан,

Монголын-Монголиин,

улсын-улсиин,

аавын-аавиин,

таны-тании,

миний-минии гэх мэтээр бичихэд болж баина л даа. Мөн Ф үсэг ч гадаад үг бичихэд л хэрэг болохоос Ф үсэг орсон монгол үг баихгүи бөгөөд бараг хэрэггүи шахуу болохоор хасчихсан ч болохоор.

фабрик-пабрик,

фонд-понд,

фонт-понт,

файл-паил,

фосфор-поспор гээд бичихэд болохгүи зүил алга.


          Энэхүү бичлэгииг бичихдээ Ь, Ъ, Ы, Й үсгүүдииг ашиглахгүи бичлээ. Уншиад оилгож л баигаа биздээ.

5 comments:

  1. Ер нь Монгол бичигтээ л шилжэе.

    ReplyDelete
  2. Niigmiin shalgaralaaraa buh um shiidegdene, Ene neeh ih ogzom oorchlolt, hugjil devshil avchirahaar strategiin ach holbogdoltoi sedev bish. Unet tsagaa iluu une tsenetei umand zoriulaa

    ReplyDelete
  3. ooroo hel shinjleliin medleg er ni ih homs hun uu ugui yu?

    ReplyDelete
  4. Энэ ч арай дэндэнэ ээ.

    Кака Болор

    ReplyDelete
  5. zlaa aimar togloomtoi naatsan butsaad uigard shiljine ntr zuer crillyc eer bsan ni deer bichgiin soyloor tennis toglohoo bolimoor ym

    ReplyDelete