Намайг найз нөхөд маань тодорхойлно




Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ярилцлага өгч байгаа хүмүүс болон ихэнх хүмүүс “Та өөрийгөө тодорхойлооч” гэсэн асуултад, ихэвчлэн “Намайг миний найз нөхөд торхойлно” гэж хариулдаг. Энэ нь Монголчуудын уламжлалт амьдрал ахуй, ёс заншилтай холбоотой байж магад. Бие биеээсээ хол амьдардаг нүүдэлчдийн хувьд үргэлж бие биетэйгээ харьцах боломж тэр бүр гардаггүй болохоор бусдын үгээр бусдыг тодорхойлох нь арга үгүй ч байсан байж магад. Мөн худлаа ярихааргүй хүн хэлсэн гэдэг хэллэг байна. Худлаа ярихааргүй гэдэг тодорхойлолт нь бас нэг тийм ойлгомжгүй. Гэхдээ тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж үг байна аа. Гэтэл тэмээ гэдэг нь хүн биш амьтан болохоор нэг л төрлийн зан авиртай байх нь аргагүй юм. Хэдийгээр шууд утгаараа тэмээний тухай хэлээгүй ч хүн бол амьтнаас ялгагдах “сэтгэн бодох, ургуулан бодох, хийсвэрлэн бодох” чанартай болохоор амьтантай даанч адилтгаж үзэж боломгүй санагдана. Миний бодлоор намайг надаас өөр хэн ч мэдэхгүй, таныг таниас өөр хэн ч тодорхойлж чадахгүй л гэж бодож байна. Таны дотроо юу бодож байгааг хэн тааж мэдэх билээ. Тэр ч уг нь тийм зан гаргахаар хүн биш дээ, өдий хүртэл тэр хүнийг таниагүй явжээ гэх яриа хаа сайгүй л яригдаж байдаг.

Мөн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнийг олонд нэртэй хүмүүс ямархуу сайн хүн болох тухай элдэвээр магтаж зусарддаг. Гэхдээ сонгуулийн хувьд бол мөнгө болон өөр болзолууд байдаг байх л даа. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг төлбөртэйгээр магтах буюу тодорхойлж өгөх. Ингэж магтуулж магтуулж гарч ирсэн хүмүүс хэрхэн хууль бус, шударга ёсонд нийцэхээргүй үйлдлүүд хийж байгаа билээ. Хамгийн том нь л гэхэд Монгол Улсыг системийнх нь хувьд хорлосон нэг хүн байх. Таниар дахин төрийн ажил хийлгэхгүй ээ гээд арайхийж сонгуулиар буулгаад орхитол “Ард түмэн надаар ачаа үүрүүлэе” гэвэл би үүрмээр байна гээд байх. Тэрээр Монгол улсыг хэрхэн системийнх нь хувьд хэрхэн хорлосон бэ? Сонгуульд ялмагцаа төрийн өндөр албан тушаалуудыг мөнгөөр үнэлж, намд хэдэн төгрөг хандивласанаар нь албан тушаалд томилсоноор Монгол Улсад авилга болон авилга гэдэг үг газар авчээ. Түүний анхлан эхлүүлсэн албан тушаалыг мөнгөөр үнэлэх үзэгдэл одоо бүр хамгийн доод шатандаа хүртэл хэлбэршиж нэгэнт жишиг болон тогтжээ. Нэгэнт ажилгүйдэл их байгаа өнөө үед 1-3 сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг ажилд авах шийдвэр гаргагчид өгч ажилтай болохыг ард иргэд ч бараг хэвийн зүйл, өөр арга алга гэсэн байдалтай хүлээж аван бүр дассан байна. Монголд одоогоор авилгад өртөөгүй нэгж, хүн бүү хэл хүүхэд ч үлдсэнгүй. Хүүхэд үлдсэнгүй гэдгийн учир нь сургуулийн хүүхэд битгий хэл цэцэрлэгт орох хүүхэд хүртэл арын хаалга хэрэглэхгүй бол бүтэхээ байсан цаг болсон. Энэ системийнхээ хувьд дампуурсан энэхүү байдлыг арилгадаггүй юмаа гэхэд боломжит бага түвшинд хэрхэн яаж аваачих вэ?

Мэдээж юуны түрүүнд хангалттай цалин бүхий, хангалттай олон ажлын байр буюу үйлдвэрүүд бий болгох. Үйлдвэрүүд бий болвол тэдгээрийн үйлдвэрлэсэн барааг худалдан авагчид бас байх ёстой. Бид өрсдийнхөө хийсэн бүх барааг өөрсдөө худалдаж авах боломж угаасаа байхгүй учир үйлдвэрлэсэн бараагаа гадаад улсуудад л зарах хэрэгтэй болно. Ингэхлээр 2.7 сая хүнийг хангалуун амьдруулах буюу өнөөгийн Япон улсын амьдралын түвшинд аваачия гэвэл нэг хүнд ноогдох ДНБ-ээ 45000 доллар болгох хэрэгтэй. Үүний тулд Монголын одоогийн нэг хүнд ноогдох ДНБ 1500 долларыг 30 дахин өсгөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл одоогийн Монгол Улсын ДНБ 5 тэрбум долларыг 30 дахин өсгөх буюу 150 тэрбум доллар болгох нь байна. Бид юу хийж дэлхийд зарж чадах вэ? Урд хөршид маань одоогоор хүнээс бусдыг маш хямдаар хийж зарж байна. 
Тухайлбал Apple компанийн шинэ бүтээгдэхүүн болох 400 долларын үнэтэй IPad-ыг IРed нэртэйгээр ялгагдахын аргагүй адилхан хийгээд ердөө 100 доллараар зарж байх жишээтэй. Иймд бидний мөнгө босгож чадах ганц салбар маань ашигт малтмал байна. Тиймээс ашигт малтмалаа олборлоод түүхийгээр нь гаргах биш аль болох хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгоод зарах хэрэгтэй байна. Оюутолгой төсөл 5 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд 8.6 жилийн дараа ашгаа нөхнө гэснийг бодож үзвэл ашиглалтад орсоны дараагаар жилдээ 1 тэрбум орчим долларын бүтээгдэхүүн буюу зэсийн баяжмал үйлдвэрлэхээр байна. Энэ жишээгээр бодож үзвэл бидэнд ганц Оюутолгой биш зуун Оюутолгой хэрэг болох нь ээ. Гэтэл одоогийн энэ удирдлагууд яаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдтэй болох вэ? гэж биш өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн сэтгэлээр хандаж байх шиг. Үүний нэгээхэн хэсэг нь зээлж авсан хэдхэн төгрөгөө хүн бүрт тараан өгч салхинд хийсгэж байх юм. Салхинд хийсгэх ч бас биш юм аа. Хүмүүс авсан мөнгөөрөө Эрээний бараа худалдан авч Хятадуудад л хөрөнгө оруулалт хийж байх шив. Тэгхээр энэ улс орныг удирдаж байгаа хүмүүс арай нөгөө “Үндэсний үйлдвэрлэлээ” дэмжээд байгаа юм биш байгаа даа.

Тиймээс анхныхаа сэдэвт эргэн ороход одоо сонгуулийнхаа хуулийг өөрчлөх гэж байгаа энэ үед сонгуулийн сурталчилгаа хийхдээ хэн нэгнээр өөрийгөө тодорхойлуулах, магтуулахыг хориглоно. Зөвхөн өөрөө өөрийгөө ямар хүн бэ? гэдгээ тодорхойлно гэсэн заалт оруулбал зүгээр ч юм уу. Хариуцлага тооцоход ч амар байж магадгүй. Яагаад гэвэл өөрийгөө авилгачин, олон нийтийн газар танхайрдаг, хааяа худлаа ярьдаг, зөвхөн өөрийнхөө эрх ашгыг боддог, танил тал, хамаатан саднаа ажилд авч, тендэрт шалгаруулдаг, өвдвөл монголын эмнэлэгт итгэхгүй учир гадаадад Солонгост очиж төсвийн мөнгөөр эмчлүүлнэ, би мөрийтэй тоглодог, Солонгосын казинод очиж тоглоно, Хятадын үндэсний үйлдвэрүүдийг дэмжинэ гэх мэтээр тодорхойлох хүн гарахгүй байлгүй дээ. Харин өөрийгөө хэр зэрэг шудрага сайн болох тухай тодорхойлох биз. Хэрвээ хууль бус үйлдэл, зан авирын алдаа дутагдал гаргавал та өөрийгөө ингэж тодорхойлсон байна гэтэл үүнийхээ эсрэг үйлдэл, алдаа дутагдал гаргалаа гээд хариуцлага тооцоход хэрэг болж магадгүй юм.






1 comment:

  1. tiim shuu
    hun gedeg amitan chin ih amarhan orchindoo dasan zohitsoh chadvartai songuuliin kampanit ajiliin ued gadaa gandaj huduu huhurch guij guvshij amalj argadaj nortoi noirgui davhij yadach tsutsaj yavsan ter udruudee neg eswel hoyor sariin daraa l martchihdag buur tag martaad anhnaasaa l ehees turuhduu l iim undur alban tushaald ajillaj bsann yum shig l aashilj eheldeg ter nuguu 'ulsiin ih hurliin gishuun' biluu ter ner ni ug ni; 8 yumuu 9 dugeer toirgiin ch yumuu duurgiin orshin suugchdiin ard tumniig ch yumuu tuluulj ch yumuu yaj ch iin odoo tend suuj bgaa HUN yooy duudhad arai urt yumaa gehdee l 'ulsiin ih hurliin gishuun NOEN AND HADAGTAI.....' gej duudhiinhaa orond duudah bolgond ni uuriinh ni haanaas, yah gej tend ochood yu hiih geed laglaatal suuj bgaag ni sanuulj bhaar duuddag bol....
    sedwees jaahan hazaisan bj magadgui shuu gehdee idej uudah avilgach ntr geed unshsan chin l ..

    ReplyDelete