“ИРГЭН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ БАЙНА” энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн заалт буюу монгол хүн бүрийн мэддэг “УМ МАНИ БАДНИ ХУМ”-тай адил үг. Монголчууд энэ зүрхэн тарнийг хичнээн их хэлээд амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн билээ дээ. Уг нь бол монгол хэл дээр буулгавал “ЭХ БОЛСОН ЗҮЙЛИЙН ХАМАГ АМЬТНЫ ТУСЫН ТУЛД” билүүдээ нэг тиймэрхүү утгатай үг гэж байгаа. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн заалт маань яг л энэ маанийн үг шиг зүйл болжээ. Монголд гэмт хэргийн шүүлт хэрхэн явагдаж байгаа, ямар шудрага бус байгааг хүн бүр л мэдэж байгаа болохоор жишээнүүдийг давхардуулан нуршаад яахав гэж бодож байна.
Монголын хуулийн салбарыг хэрхэн өөрчлөх вэ?
Энэ бол зөвхөн миний бодол бөгөөд шудрага шүүмжлэлийг талархан хүлээн авах бөгөөд энэ мэт асуудлуудын талаар хамтран ярилцая, бүр зүгээр нэг ярих биш энийгээ хэрэгжүүлэхийн төлөө зүтгэе гэж бусаддаа уриалж байгаа юм.
Өнгөцхөн харахад шүүгчид л авилга авахгүйгээр хуулиа бариад л үнэн зөв шийдвэрээ гаргаад байвал хууль, шүүх хүн бүрт тэгш үйлчилээд явчихмаар санагдаж байгаа биз. Гэтэл үгүй юм аа. Өнөө шүүгч маань хүн юм болохоор түүнд түмэн асуудлууд байгаа шүү дээ.
Ингээд хуулийн салбарт дараах өөрчлөлтүүдийг хийвэл Үндсэн хуулийн заалт хэрэгжих юм болов уу гэж бодож байна.
1. Хараат бус шүүхийг бий болгох
2. Хуулийн эрх зүйн орчныг шинэчлэх
3. Хуульчдын мэдлэг чадвар, ёс зүйг дээшлүүлэх
4. Хуульчдын эдийн засгийн асуудлыг шийдэх.
5. Хуулийн салбарыг авилгаас салгах
Нэгдүгээр асуудал: Хараат бус шүүхийг хэрхэн бий болгох вэ? Энэ нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал болох байхаа гэж бодож байна. Засаглал хуваах онолоор Хууль тогтоох(одоогоор манайд УИХ), Шүүх, Гүйцэтгэх(Засгийн газар) засаглалууд ижил тэгш эрхтэй байх ёстой гэж байгаа. Гэтэл Үндсэн хуулинд УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага гээд заачихсан байгаа болохоор УИХ хамгийн том нь юм шиг.
Засгийн газар ба Шүүхээ томилдог боловч Засгийн газрын тэргүүн нь намын дарга байгаа болохоор Засгийн газар нь УИХ-аасаа том ч юм шиг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хийгээд байгаа болохоор УИХ, Засгийн газар 2 нь хамтдаа ч юм шиг, Шүүх засаглал бол бүр сураг байхгүй. Энэ ойлгомжгүй байдлаас ХАМГИЙН ЭХЭНД гарч Хууль тогтоох, Шүүх, Гүйцэтгэх засаглал 3-ыг тэгш эрхтэй болговол Хараат бус Шүүх бий болно гэж бодож байна.
Засгийн газар ба Шүүхээ томилдог боловч Засгийн газрын тэргүүн нь намын дарга байгаа болохоор Засгийн газар нь УИХ-аасаа том ч юм шиг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн хийгээд байгаа болохоор УИХ, Засгийн газар 2 нь хамтдаа ч юм шиг, Шүүх засаглал бол бүр сураг байхгүй. Энэ ойлгомжгүй байдлаас ХАМГИЙН ЭХЭНД гарч Хууль тогтоох, Шүүх, Гүйцэтгэх засаглал 3-ыг тэгш эрхтэй болговол Хараат бус Шүүх бий болно гэж бодож байна.
Хоёрдугаар асуудал: Хуулийн эрх зүйн орчныг хэрхэн шинэчлэх вэ? Энд хэд хэдэн санал байна. Хамгийн гол нь гэмт хэргийн хохирлыг бүрэн төлүүлдэг хууль зүйн орчинтой болмоор санагдаж байна. Ийм орчин байхгүйгээс болоод Их хэмжээний хохиролтой гэмт хэрэгтэнгүүд 10 хүрэхгүй жилийн ял авах, дараа нь хугацаанаасаа өмнө магадлангаар суллагдах гээд хуулийн онгорхой буюу одоогийн хэрэгжиж байгаа хууль нь ийм боломжийг олгож байна. Тухайлбал ялангуяа эдийн засгийн гэмт хэрэг дээр бол 10000 төгрөгийн хохирол тутамд 1 хоногийн хорих ял, тэгээд хохирлыг бүрэн төлүүлэх буюу 2-3 нугалж төлүүлэх, хамгийн гол заалт бол хохирлыг бүрэн төлж дууссаны дараа суллах гэсэн заалт оруулбал гэмт хэрэг гаралт багасан байх гэж бодож байна. Хохирлоо төлж чадахгүй хүмүүсийг албадан ажил хийлгэж ажлынх нь хөлсөөр хохирлыг төлүүлэх хувилбар байж болно. Бас нэг үгүйлэгдэж байгаа хуулийн орчин бол Тангарагтаны шүүхийг хэрэгжүүлэх. Тухайн гэмт хэргийг шүүхүү, эс шүүх үү гэдгийг эхлээд тангаратангуудаар шийдүүлдэг хууль зүйн орчинтой болох нь шудрага шүүхийн нэг үндэс болох болов уу гэж бодож байна. Тухайлбал Наран Трейдийн Болдхэтийн хэрэг байна. Их хэмжээний виски татваргүй оруулж ирсэн хэрэг нь сүүлдээ кетчуп авъя гэсэн чинь Виски ачуулчихсан байна лээ гээд дуусдаггүй, Тангарагтны шүүхээр ороод шүүгдэх ёстой гэсэн тангарагтны шийдвэр гарсан бол заавал шүүгддэг хуулийн орчинтой байсан бол Вискиний хэрэг Кетчупны хэрэг болж замхарахгүй байсан гэж бодож байна. Мөн эдгээрээс өөр бас санаанууд бас бий.
Гуравдугаар асуудал: Хуульчдын мэдлэг чадвар, ёс зүйг хэрхэн дээшлүүлэх вэ? Хуульч хүн өндөр ёс суртахуунаас гадна ээдрээтэй хэргийн учрыг олж чаддаг буюу сэтгэн бодох, үнэлэх, асуудлыг олон талаас нь авч үздэг чадвартай байх ёстой гэж бодож байна. Одоогийн хуулийн боловсрол олгож байгаа системийг нь ингэж өөрчлөе гэсэн санал байна. Хуулийн сургуулийн төлбөрийг өндөрсгөх мөн Хуулийн сургуульд Математик болон Физикийн чиглэлээр дээд сургууль төгссөн хүмүүсээс мэргэжлийнх нь дагуу өндөр түвшиний шалгалт авч элсүүлэх. Учир нь төлбөр өндөр болвол баян чинээлэг хүмүүс хуульч болох бөгөөд энэ нь өнөө дээрх авилгаас ангид болох гэдэгтэй зорилго нь тохирч байгаа юм. Харин тэр Математик болон Физикийн чиглэлээр дээд сургууль төгссөн хүмүүс гэдэг нь хоосон толгойтой мөнгөтэй хүмүүсийг хуульч болохыг хаах болов уу гэж бодож байгаа бөгөөд Математик, Физикчид мэдээж “ээдрээтэй хэргийн учрыг олж чаддаг буюу сэтгэн бодох, үнэлэх, асуудлыг олон талаас нь авч үздэг чадвартай” гэдэг үзүүлэлтийг хангана гэж бодож байна.
Дөрөвдүгээр асуудал: Хуульчдын эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Мэдээж хуульчдийн цалин хангамжыг тодорхой хэмжээгээр нэмэх нь зүйн хэрэг бөгөөд хэрвээ гуравдугаар асуудлыг хэрэгжүүлсэн тохиолдолд нэгэнт 8 жил сурч байгаа зорилгоо ухамсарласан бөгөөд өндөр төлбөрийг төлөөд сурсан хүмүүс бол өөрсдөө эдийн засгийн асуудлаа шийдчихсэн хүмүүс байна байхаа гэж бодож байна.
Тавдугаар асуудал: Хуулийн салбарыг хэрхэн авилгаас салгах вэ? Дээрх асуудлуудыг бүрэн шийдчихвэл Авилгыг бүрэн ор тас алга болгох боломжгүй ч гэсэн авилга ихээхэн хэмжээгээр буурна гэж бодож байна.
Авилга нь ядуугаас үүдэлтэй болохоор Монгол улс нэлээд баян болсоны дараа л авилга эрс багасна л даа. Тэгэхээр ганц хуулийн орчныг сайжруулах гэдэг нь Нийгмийнхээ тогтолцоог үндсээр нь өөрчлөх асуудал болоод байгаа бөгөөд одоогийн болохгүй бүтэхгүй зүйл бүхэн хүнээсээ бус нийгмийнхээ тогтолцооноос болж байна гэж үзэж байгаа тул Үндсэн хууль болон бусад дагавар хуулиудаа нэн даруй өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна.
2009 Зургадугаар сар 07
yer ni shuuh gedeg yumiig hezee, hen gej haan ni yah gej yysgesen yum bol, orchin yed 2laa zohitsood l , evlereed l yavii l daa, zaaval hundlungiin hen negen etgeedeer uursdiinhuu uildlii shyylgeh hereg bgaa yum uu, he he.
ReplyDelete