Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар одоогийн эрх баригч намууд 1 сая, 1.5 сая төгрөг хүн бүрт өгөхөөр амлаад 2-уулаа ялсан билээ. Уг нь жил бүр өгнө гэж байснаа одоо 4 жилд 1 удаа өгнө, өгөхдөө 500 мянгыг нь бэлнээр, үлдсэнийг нь биет бус хэлбэрээр өгөхөөр болж байх шив. Уг нь энэ амлалтын мөнгийг хэн хүнгүй л болохгүй, муу үр дагавартай гэж ярьж байгаа боловч авахгүй гэж хэлэх хүн цөөхөн байна уу даа.
Бүр сонгуулиас өмнө тэр үеийн МАХНын дарга С.Баяр гуай АН-ыг 1 сая төгрөгийн “хувьцаа” амлангуут энэ бол байж боломгүй зүйл, энэ мөнгийг өгвөл Монгол Улс элгээрээ хэвтэнэ гэж ярьж байснаа төд удалгүй өөрөө 1.5 саяыг бэлнээр өгнө гэж амлаад, 1.5 сая гэдэг бол “бүрэн боломжтой тоо” юм гэж хэлсэн нь мэдээлэл өргөн тарсан энэ үед баримттайгаар бичлэг нь үлджээ. Уг нь 1 саятөгрөгийн хувьцаа, 1.5 сая бэлэн мөнгө 2-т ихээхэн ялгаа бий л дээ. Өгөх гэж бус зөвхөн ялахын тулд амласан гэдгийг МАХН-ын лидерүүдийн нэг, Монгол Улсын уртаашаа ганц хуульч, шударга үнэний туйл болсон Ц.Нямдорж гуай саяхны ярилцлагадаа батлан хэлсэн байна. Нэгэнт байдал ийм байхад нэг хэсэг нь энэ мөнгийг нэхээд, нөгөө хэсэг нь уг нь буруу юм, гэхдээ өгүүл авна, авахаараа ийм ч юм, тийм ч юм хийнэ гээд ярилцаад байх юм.
Өмнө нь хүүхэд, өндөр настангуудад 70000 төгрөг өгсөн. Лав л авахгүй гэсэн хүн гараагүй юм шиг байна. Харин одоо үлдсэн хүмүүстээ өгөх үед гадаадад байгаа нэлээд хүмүүс авахгүй болтой. Гэхдээ энэ нь ийм мөнгө өгөхийг буруу гэж үзээд авахгүй гэж байгаа биш, харин авах процесс нь нэлээн ярвигтай, 70000 төгрөг авахын тулд бараг түүнээсээ илүү зардал гарах болчих гээд байгаа бололтой. Учир нь энэ 70000 төгрөгийг авахын тулд Элчин сайдын яаман дээр өөрийн биеээрээ очиж итгэмжлэлийг 40 доллараар авах болчихоод байгаа юм билээ. За тэгээд Элчин сайдын яамны хажууд амьдардаггүй л бол унааны зардалаа нэмбэл зарим хүний хувьд 70000 аар ч тогтохгүй, мөн үүн дээр Элчин сайдын яам уруу явж алдах 1 өдрийн ажлын хөлсөө нэмбэл бүр баларна.
Энэ зүгээр тараагаад байгаа 200 орчим тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ?
1. 50 м2 бүхий, 1м2 нь 1000 долларын үнэтэй 2750 орчим орон сууц,
2. Төрөх эмнэлэг 10 хэдэн ширхэг (МАХН 10 гаруй тэр бумаар 12 давхар ордон байрьж байгаа),
3. 1500 км хар зам. (Улаанбаатар хотын 400 км гаруй хар замыг 3 удаа шинээр тавьж болох ),
4. 10000 оюутан гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцуулах,
5. Эмнэлгийн иж бүрэн оношлогооны төв хэд хэдийг барьж болно.
Өнгөцхөн авч үзэхэд л дээрх зүйлүүдийг аль нэгийг нь хийж болох нь ээ. Ганц удаа биш цаана нь дахиад хүн бүрт 430 мянган төгрөг бэлнээр өгнө гэж байна. Одоогийн өгч байгаагаас 7 дахин их мөнгө. Дээрх 5 зүйлийг бүгдийг нь хийгээд илүү гарч байна. Ийм их бэлэн мөнгийг зүгээр тараана гэдэг санаанд багташгүй юм. Нэгэнт бурууг нь мэдсээр байж өгөхөөр болоод хууль гаргачихсан болохоор ганц нэг хүн хичнээн эсэргүүцээд нэмэргүй болсон биз дээ. Зүгээр өгч байхаар ойр зуурын юм хийлгээд өнөө “нэгээр нь нүх ухуулаад, нөгөөгөөр нь булуулаад хоёуланд нь цалин өгдөг” гэдэг шиг ямар нэг юм хийлгээд өгвөл уг нь их зүгээр юм. Ядаж л орчин тойрных нь хогийг цэвэрлүүлээд худалдаж авч болдоггүй юм байхдаа.
Мөн өнгөрсөн 7 хоногт ДОХ-ын 3 тохиолдол илэрсэн гэнэ. Өмнө нь нэлээд байж байгаад ганц нэг илэрдэг байсан бол одоо давтамж нь ойртоод, илрэх тоо нь ихсээд байгаа нь аюулын харанга нэлээн ойртсон хэрэг биш үү. Тэгэхээр бүх хүмүүсээ ДОХ-ын шинжилгээнд хамруулаад, шинжилгээ өгсөн хүмүүст нь энэ мөнгөө өгч болдоггүй юм болов уу?
Өнөө стандарт бус С.Баяр сайдын 5 төгөлдөршилийн нэг болох хүн амын бүртгэлээ хийх, ухаантай иргэний үнэмлэх өгөх зэрэг ажлуудаа амжуулаад авмаар юм. Үгүй ядаж л байнга осол аваар гарч олон эрдэнэт хүний амь эрсдэж байдаг Налайх-Улаанбаатарын хоорондох 45хан км замыг өргөтгөж болдоггүй юм байх даа.
2010 оны 4 дүгээр сар 21
Gadaad uls orond amidarch baigaa olon Mongolchuud enehuu mongiig avch chadahgui.Harin terhuu mongiig toriin alband ajillaj bui hedhen luivarchid l avah bolno doo.
ReplyDeleteGadaad uls orond amidarch baigaa olon Mongolc huud enehuu mongiig avch chadahgui.harin terhuu mongiig toriin alband ajillaj bui hedhen luivarchid l avah bolno.
ReplyDeleteӨнөө стандарт бус С.Баяр сайдын 5 төгөлдөршилийн нэг болох хүн амын бүртгэлээ хийх, ухаантай иргэний үнэмлэх өгөх зэрэг ажлуудаа амжуулаад авмаар юм.
ReplyDeleteбичиг баримтын зөрчилгүй хүнд олгоно гэнэ лээ. жишээ нь иргэний үнэмлэхгүй, сунгуулаагүй /25 нас, 45 насанд сунгуулдаг шиг санаж байна/ хүнд олгохгүй гэх мэт...энэ нь ч зөв байх. харин тэр ДОХ-ын шинжилгээнд хамрагдаж байж авна гэдэг санаа чинь аштайхан сонсогдож байна. харин шинжилгээний хариу эерэг, сөрөг байхаас үл хамааран авах ёстой мөнгөө авах болноо гэдгийг сайн хэлж ойлгуулах хэрэг гарах болов уу...
хэрэгтэй зүйлээ хийгээд улсаа бага ч гэсэн өөд нь татвал тэ
ReplyDelete